Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн өмнөд хошууны Үндэстэний Ажил мэргэжлийн сургуультай богино хугацааны мэргэжил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн өмнөд хошууны Үндэстэний Ажил мэргэжлийн сургуулийн захирал Еэн.Наянтай, тус сургуулийн багш Хурцбилэг нарыг зургаадугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр талын соёл, сурган хүмүүжлийн солилцооны талаар харилцан санал солилцсон юм.