Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

2018-06-28

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2018.06.28/ боллоо. 
Тус зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг бөгөөд энэ удаагийн хурлаар “ Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”-ийг тус компанийн Хуулийн зөвлөх н.Батжаргал, “Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг, зөвшөөрлийг олгох талаар баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний  талаарх мэдээлэл”-ийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, “Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”-ийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Хуулийн ажилтан Г.Алтай нар тус тус танилцууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%