Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, хилийн зааг, хамгаалалтын дэглэмийг батлав

2018-07-02

Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, түүнийг хамгаалах журмыг батлав. Сумын хамгаалалтад байх 530 дурсгалт газрын 6473 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг энэ үеэр тогтоолоо.
Хиргисүүр ухаж төнхөж байгаа гэмт хэрэгт ямар арга хэмжээ авч байгаа, хэрхэн хамгаалж байгаа талаар болон хуучин сүм хийдийн тууринд дахиж хийд байгуулж болох эсэх талаар асуусан Төлөөлөгчдийн асуултанд аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн хариуллаа. Хиргисүүр булш зэрэг соёлын өвийг ойр нутагладаг малчид аймгийн БСУГ, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд хариуцан хамгаалдаг ба Соёлын өвийн тухай хуулийг зөрчсөн 17 этгээдтэй холбогдох 7 удаагийн үйлдлийг малчдын мэдээллийн дагуу илрүүлж, хариуцлага ноогдуулжээ.
Сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хилийн зааг, хамгаалалтын дэглэмийг тогтоохдоо тухайн дурсгалаас 50 метрийн радиуст байхаар заав. Мөн тухайн түүх, дурсгалын орчинд байгалийн унаган төрх, түүний хэв, шинж, онцлогийг алдагдуулахгүйгээр уламжлалт аж ахуй буюу бэлчээрийн мал аж ахуй эрхэлж болох юм.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газарт ашигт малтмал эрж, хайх, олборлох, түүх соёлын дурсгалт зүйлийг ухах, нураах, овоо тахилганы наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг 10 гаруй чиглэлийн үйл ажиллагааг хориглолоо.