Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

2018-07-09

                    Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын баярын хурал өнөөдөр /2018.07.09/ боллоо. Тус хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаар зарлигийн дагуу Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан Дархан-Уул аймгийн иргэдэд шагналыг нь гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм. Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 96 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнажээ. Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлэн, Дархан-Уул аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт ажлын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг уншиж сонордуулав. Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм. Дархан-Уул аймгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 15, Алтан гадас одонгоор 53, Цэргийн гавьяаны одонгоор 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 24, Цэргийн хүндэт медалиар 3 хүн тус тус энгэрээ мялаалаа. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Найрамдлын Дархан тэмдгээр 3, Тэргүүний ажилтан тэмдгээр 4, Аймгийн Засаг даргын жуух бичгаар 3, аймгийн Засаг даргын жуух бичгээр 3 иргэн шагнагдлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%