Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА

2018-07-10

Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам дэлгэр зуны наран дор эрч хүчийг бадрааж, цог хийморийг өргөн, Төрт ёсны уламжлал, түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн их цэнгэл дор ёслол төгөлдөр эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл нарын удирдлагууд, бусад албаны хүмүүс, иргэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд оролцов.

Энэ жилийн баяр наадмаар Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нээлтийн үйл ажиллагаанд өвлийн өвгөн морилон ирсэн нь наадамчин олны сонирхолыг татаж байлаа. Төв нутгийн унаган хүү, театр, киноны нэрт жүжигчин, эрхэм хүмүүн маань 60 жилийн өвлийг энэ дүрээрээ мөнхөлж байсныг нутгийн зон олонд эргэн сануулсан арга хэмжээ болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%