Ойн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ийн нарийн бичгийн дарга М.Батдорж, аймгийн БСУГ-ын дарга Ц.Мөнхбат болон бусад төлөөллүүд оролцон хүндэтгэл үзүүлж эрхэлсэн ажилдаа олон жил бүр бүтээлтэй ажилласан ахмадуудыг Монгол Улсын төрийн одон медалиар шагнав.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Бямбасүрэн, Алтан гадас одонгоор Ж.Ганбат, Б.Махбал, А.Норолхоо, Ц.Цэнд-Аюуш, Д.Жавсангүндэв, Б.Замандийсүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Ц.Адилбиш, С.Лхамсосор, Ш.Цэцгээ нар шагнууллаа. Мөн БСШУС-ны яамны болон Архангай аймгийн Засаг даргын жуух бичиг, бусад шагналаар шагнаж, урамшууллаа.