Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

2018-07-25

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ 71 ДҮГЭЭР ТОГТООЛ, ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРМЫН ДАГУУ ДАРААХ СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨР ОЛГОНО:

1. Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч
2. Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
3. Хөдөлмөрийн чадвараа 70% бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
5. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.
6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийг нь.
7. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ СУРАЛЦАГЧ ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

1. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч)
2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
3. Журмын 4.1 дэхь хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;
4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.

ЖИЧ: Бичиг баримтын бүрдэлд оршин суугаа газрын тодорхойлолтыг хавсаргасан байх.

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР: 99012576. ДАРХАН СУМЫН ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%