Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2018-07-26

Чингэлтэй дүүрэг хөрш зэргэлдээ улсын хот дүүргүүдтэй найрсаг хамтын ажиллагааг олон салбарт өрнүүлсээр ирсэн билээ. Энэхүү гадаад арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Д.Бат-Эрдэний урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Уул тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна. 
Албан айлчлалын хүрээнд өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. 

Уулзалт ярианы үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн эргэмжийн газрыг (Далан давхар) цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Засгийн ордоны зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар боллоо. Цэцэрлэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Эрээн хотоос мэргэжилтэн илгээж хөрсний шинжилгээ хийлгүүлэн тохирох мод бут ургамлыг суулгах юм. 

Уулзалтын төгсгөлд Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Уул наймдугаар сарын 17-19-ний хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдах 10 дахь удаагийн “Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот чуулга уулзалт”-д оролцох урилгыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэд албан ёсоор гардуулан өглөө. 
Тус форумын үеэр Хятад, Монгол, Орос гурван улсын үзэсгэлэн худалдаа болох бөгөөд үзэсгэлэн яармагт Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 10 павилион үнэ төлбөргүй олгохоор боллоо. 

Албан уулзалтын дараа хоёр тал хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд хот тохижилт, ногоон байгууламж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжилтэн солилцох, хоёр талын жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид харилцан туршлага хуваалцах, үзэсгэлэн худалдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, нийгэм, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааны олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллах юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%