Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАТРЫН СПОРТЫН “ЗУУНМОД-88” КЛУБЫН НЭЭЛТ БОЛЛОО

2018-07-30

Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн I, II дугаар дунд сургуулийг 1988 онд төгсөгчдийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Төгсөгчдийн зүгээс 30 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хүүхэд залуучуудын оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор олон ажлууд санаачлан зохион байгуулсан бөгөөд үүний нэг нь Аймгийн Биеийн тамир, спортын хорооны дэргэд байгуулагдаж буй шатрын спортын “Зуунмод-88” клуб юм.Нийт төгсөгчдийн сэтгэл зүтгэл шингэсэн оюуны их өргөөг байгуулснаар Төв нутгаас улсад болон олон улсад цаашлаад тив дэлхийд нэрээ цуурайтуулсан мастер, аваргуудын бэлтгэлийг хангах, оюуны их спортод манлайлах их үйлсийн эхлэл байх учиртай хэмээн нээлтийн үеэр онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%