Алтан дарь Овоо-105 жил, тэнгэрийг тайх ёслолын үндэсний бөхийн барилдаанд
Улсын гарьд Б. Гончигдамба, Улсын харцага Н. Батзаяа, шинэхэн харцага
Ш.Мөнгөнбаатар, начин Б. Батжаргал тэргүүтэй улс, аймаг,
сумын цолтой хүчит 256 бөх барилдсанаас Шөвгийн 8-д Улсын харцага Н. Бэгзсүрэн, Улсын начин Ба.
Батжаргал, Аймгийн хурц арслан Б. Номиндалай, Аймгийн хурц
арслан Б. Номиндалай, Шөвгийн 4-т Улсын харцага О. Хангай, Улсын
начин Н. Батзаяа нар шалгарлаа. Энэхүү барилдааны үзүүр түрүүнд нутгийн хоёр
хүчтэн арга мэх, хүч чадлаа гайхуулан Улсын харцага Ш. Мөнгөнбаатар , начин Бо.
Батжаргал нар шалгаран үлдэж шинэхэн Улсын харцага Ш.Мөнгөнбаатар түрүүлж,
Улсын начин Бо. Батжаргал үзүүрлэж нутгийн зон олон, наадамчин олноо
баясгалаа.
Сэтгүүлч
С.Гэрэл: Сүхбаатар аймгийн мэдээ мэдээллийн нэгдсэн сайт