Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРЭХ ЖИЛ 50 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРНО

2018-08-03

                50 ортой 3 давхар барилга бүхий Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр /2018.08.02/ боллоо. Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусаж, 2019 онд ашиглалтад орох бөгөөд улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа тухай аймгийн Засаг дарга С.Насанбат мэдээлэв. Тэрээр ярихдаа: -“Уг барилгын гүйцэтгэлийн ажилд холбогдох байгууллагууд хяналт тавьж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах болно” гэлээ.

              Дархан-Уул аймгийн Төрөх тасагт аймгийн жирэмсэн эхчүүдээс гадна Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг бөгөөд жилд 3000 орчим эхчүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс Төрөх тасгийн ачаалал өндөр, орны хүрэлцээ муу тул төрсөн эхчүүдийг 1 хонуулаад эмнэлгээс гаргах тохиолдол олонтой. Харин 50 ортой Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга ирэх онд ашиглалтад орсноор жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, төрөлтийн хүндрэл, эрсдэл буурна хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна.

              Аймгийн Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. Тус компани урьд нь хоёр ч 50 ортой Төрөх эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд 13 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон юм.

              Ийнхүү Дарханчууд ирэх жил Төрөх эмнэлгийн өргөтгөлийн шинэ байрандаа шинээр мэндлэх бяцхан үрсээ өлгийдөн авах нь ээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%