Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЖИГҮҮР ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАЙРЫГ 1994 ОНООС ХОЙШ ТҮРЭЭСЭЭР АШИГЛАЖ ИРЖЭЭ

2018-08-03

            Дархан сумын 5 дугаар багт байршилтай Жигүүр цогцолбор сургуулийн хичээлийн байрыг 1994 оноос өнөөг хүртэл түрээсийн гэрээний дагуу ашиглаж ирсэн. Учир нь тус сургуулийн барилга ОХУ-ын өмлөлд байдаг объектуудын нэг юм.

             Манай зүгээс улирал бүр түрээсийн гэрээ хийж, Улсын төсвөөс санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн. Цаашид түрээсийн гэрээг улирлаар бус урт хугацаагаар хийх саналыг аймгийн Засаг дарга С.Насанбат ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанд дахь өмчийг удирдах улсын үйлдвэрийн газар”-т хүргүүлсэн юм. Энэ хүрээнд дээрх байгууллагаас өнөөдөр /2018.08.02/ Дархан-Уул аймагт ажиллаж, манай саналыг төв удирдлагадаа уламжлан, тодорхой хариуг 8 дугаар сарын сүүлээр өгөхөөр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%