Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018-08-13

Энэ жил бороо хур элбэг байгаа тул Хараа голын усны түвшин нэмэгдэж үерийн хэмжээнд байгаа мэдээллийг Дархан-Уул аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төвөөс өгч байна. Бороо хур орвол голын усны түвшин дахин нэмэгдэх аюултай байна. Тиймээс голын айл саваар нутаглаж буй малчид, тариаланчид, айл өрхүүд өндөрлөг газарт нүүн суурьших шаардлагатай байгаа талаар аймгийн Онцгой Байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Мөн Хараа голын гүүрийг засварлаж, түр хугацаагаар хаасан тул иргэд зам товчлох зорилгоор гарамгүй газраар гарч голын усанд суух тохиолдол их байгаа учраас баталгаат гүүр, гарцаар гарахыг иргэдэд анхааруулж байна.

Аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 2018 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай хур тундастай байна. Зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%