Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

2018-08-13

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран маргааш буюу наймдугаар сарын 14-ны өдөр “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан  Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд, түргэн үйлчилгээний цэг болон зөвшөөрөлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, СӨХ, 1-19 дүгээр хороодын иргэдийн төлөөлөлд журмын төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулах  тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. 

Хамрах хүрээ: Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд, түргэн үйлчилгээний цэг болон зөвшөөрөлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, СӨХ, 1-19 дүгээр хороодын иргэдийн төлөөлөл

Хэлэлцүүлэг зохион байгуулагдах газар, хугацаа:  “Анкора” төвийн Хурлын танхимд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагт 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%