Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР ХОРООЛЛЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОНО

2018-08-14

              Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажил энэ оны 7 дугаар сараас эхэлсэн. Тус багуудын айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
               Энэхүү бүтээн байгуулалтын нийт өртөг 4.7 тэрбум бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсөв батлагдсанаар ажил ийнхүү эхлээд байгаа юм. 2018 онд 2 насос станцын байрыг барина. Энэ хүрээнд 3 км дулааны шугам, 4 км ариутгах татуурга буюу бохир усны шугамын ажил хийгдэнэ. Шугам 2 гудамжны дунд 1 байрлаж, тэндээс айл өрхүүд өөрийн хашаа руугаа татах боломжтой талаар гүйцэтгэгч байгууллага болох “Цагаан зуун” ХХК-ийн захирал Р.Амарсайхан мэдээллээ. Инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2019 оны 11 сард бүрэн дуусна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%