Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2018-08-15

8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 өдөр усархаг бороо Дархан, Сэлэнгийн нутгаар орох мэдээллийг Дархан-Уул аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төвөөс өгч байна. Тиймээс Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр /2018.08.15/ аймгийн Онцгой комиссын гишүүд үерийн далангуудыг шалган, үерээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Дархан хотын дотор болон эргэн тойронд нийт 59 км далангийн суваг шуудуутай. Эдгээр суваг шуудууг хавар цэвэрлэсэн учраас зуны бороог ажралгүй давсан. Харин өнөөдрийн байдлаар үерийн далангийн 5-н том уулзвар борооны усанд урсаж ирсэн шороо, өвс, чулуу, хог зэргээр бөглөрсөн байна. Тиймээс дээрх үерийн далангуудыг цэвэрлэх техник, тоног төхөөрөмжтэй “Дархан Ус суваг” ХК, “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК зэрэг томоохон байгууллагуудын дэмжлэгтэйгээр цэвэрлэхээр төлөвлөж байна.

Аймгийн Онцгой комиссын гишүүд үерийн далангуудыг шалгах явцдаа Тээвэрчдийн гудамжны шинэ авто замын дагуу үерийн далан шинээр барих шаардлагатай гэж үзжээ. Тус асуудлыг аймгийн ИТХ-д танилцуулж шийдвэрлэхээр боллоо.

Бороо хур орвол голын усны түвшин дахин нэмэгдэх аюултай байна. Тиймээс голын айл саваар нутаглаж буй малчид, тариаланчид , айл өрхүүд өндөрлөг газарт нүүн суурьших шаардлагатай байгаа талаар аймгийн Онцгой Байдлын газраас сэрэмжлүүлж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%