Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫГ НӨХӨН ЗАСВАРЛАЖ БАЙНА

2018-08-15

Энэ жил бороо хур элбэг байсан тул хот доторх авто замд эвдрэл ихээхэн гарсан. Иймд аймаг, орон нутгийн удирдлагууд ихээхэн анхаарал хандуулж авто замыг нөхөн засварлах ажлыг эхлүүлээд байна. 
Энэ хүрээнд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ-аас нийт 781.75 м.кв талбайг нөхөн засварлаж байна.

Тодруулбал, 
Сум дундын шүүхээс Алтны уулзварын 4-н зам хүртэл 34.24 м.кв авто зам, 
Алтны уулзвараас Буян зах, 15 дугаар сургуулийн уулзвар хүртэл 85.23 м.кв, 
Аюулгүйн тойргоос DBS-ын уулзвар хүртэл 172.31 м.кв, 
Дугуй банк /төрийн банк/-ны уулзвараас Консулын уулзвар хүртэл 10.32 м.кв,
Номин худалдааны төвийн уулзвараас Үйлчилгээний төв, Анагаахын уулзвар, Нэгдсэн эмнэлэг, Аймгийн захиргаа, Комфорт зочид буудлын уулзвар хүртэл 81.29 м.кв, 
Байгаль Орчны уулзвараас Комфорт зочид буудлын уулзвар хүртэл 15.77 м.кв, 
Дархан буудлаас ОУХТөв, TEDY /Мобиком/-ын уулзвар хүртэл 25.79 м.кв, 
Их сургуулийн гудамжны автозамыг Мангиртын уулзвар хүртэл 356.8 м.кв авто замыг тус тус засварлаж байгаа юм.

Дээрх авто замуудыг нөхөн засварлах ажил цаг агаарын бэрхшээл тулгарахгүй бол 8 дугаар сардаа багтан дуусах талаар холбогдох албаныхан хэлж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%