Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мазар багийн хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

2018-08-20

Франц Улсын “Educate” нийгэмлэгийн буцалтгүй тусламжаар Төгрөг сумын Мазар багт гэр цэцэрлэгийг байгууллаа. Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, БСУГ-ын газрын мэргэжилтнүүд, тус нийгэмлэгийн тэргүүн Alian Grosman болон Монакогийн вант улсын аялагч залуучууд, сумын удирдлагууд, эцэг эхчүүд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцсон юм. 
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нээлтийн үгэндээ “Өвөрхангай аймагт цэцэрлэгийн насны 11 мянга гаруй хүүхэд байгаагаас 80 орчим хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 20 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Эдгээр хүүхдүүдээс тодорхой хэсэг нь төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаад туйлын баяртай байна.” гээд хөрөнгө оруулагч талд энэхүү бүтээн байгуулалтанд идэвх санаачилгатай хандсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзоригт талархал илэрхийллээ.
“Educate” нийгэмлэг нь алслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход боломж нөхцөлийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 4 дэх удаагийн гэр цэцэрлэгийг байгуулж буй нь энэ аж. Тун удахгүй Төв аймгийн Өндөрширээт суманд 5 дахь цэцэрлэгээ байгуулна гэдгийг Alian Grosma хэлж байлаа. 

Төгрөг суманд цэцэрлэгийн насны 247 хүүхэд байгаагаас Мазар багийн төвд 60 хүүхэд байдаг. Тус төвд 150 гаруй иргэн төмс, хүнсний ногоо тариалж суурьшин амьдардаг учраас хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах асуудал тулгамдаж байсан юм. Уг асуудал төлийн хүрээнд шийдэгдэж, 25 сая төгрөгөөр иж бүрэн тохижилт бүхий гэр цэцэрлэгтэй боллоо.
Б.Чимэглэн