Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ-2018 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-08-25

Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жилийн хүрээнд 9 дүгээр сарын 1-ний өдрийг  угтсан “Хичээлийн шинэ жил-2018” үзэсгэлэн худалдаа Соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, БСУГ-ын дарга У.Даваажав нар оролцлоо.

“Хичээлийн шинэ жил-2018” үзэсгэлэн худалдаанд 17 сумын 60 гаруй өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирсэн бөгөөд 35 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Эндээс та бүхэн “Могол ноос” компанид үйлдвэрлэсэн сурагчын дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, аж үйлдвэрийн бараа болон төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, гар урлалын бүтээгдэхүүнийг нэмэлт өртөггүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%