Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Багийн хөгжлийн төвүүдийн барилга угсралт явагдаж байна

2018-08-28

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийн төвүүд өөрсдийн гэсэн ая тухтай тохилог байртай болох боломж бүрдэж 2018 оны 07 дугаар сарын 9-нд барилгын шавь тавих ёслол болсон. Дархан сумын 15 дугаар багт 21x12 хэмжээтэй 2 давхар багийн хөгжлийн төв баригдах бөгөөд барилга угсралтын ажил 20 хувьтай явагдаж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж буюу багийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үйлчлэх цар хүрээ, орчин нөхцлийг сайжруулах давуу талтай. Харин Дархан сумын 11, 12 дугаар багийн төвийн барилгын ажил 30 хувьтай явагдаж байгаа бөгөөд /2018.08.21/ холбогдох албаны төлөөлөл барилга угсралтын ажилтай газар дээр нь танилцлаа. 12x12 хэмжээтэй 3 давхар багийн төвийн барилгыг “СБМ” ХХК гүйцэтгэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%