Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улаан-Амны багт бага сургууль, дотуур байр ашиглалтад оров

2018-08-28

Бат-Өлзий сумын Улаан-Амны багт 135 сая төгрөгийн өртөг бүхий бага сургууль, дотуур байр ашиглалтад орлоо. Халуун, хүйтэн хэрэглээний ус ашиглалтыг бүрэн шийдвэрлэж, орчин үеийн тавилга хэрэгслээр ханган тохижуулсан, сургалтын 3 өрөө, дотуур байрны 2 өрөө, Багш хөгжлийн танхим, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөнөөс бүрдэж буй тус бүтээн байгуулалтыг “Care for Mongolia” төслөөс санаачлан Швейцарь улсын иргэн Франсуа Рийлийн гэр бүлээс санхүүжүүлсэн юм. Мөн сумын ЗДТГ-аас модон эд материалын дэмжлэгийг үзүүллээ.
Улаан-Амны бага сургууль нь 1940 онд байгуулагдсан, сумын анхны сургууль юм. Сургуулийн барилгын ашиглалтын байдал хуучирч, хүүхдүүдийн тав тухтай сурч боловсрох нөхцөл алдагдсан энэ үед шинэ сургууль байгуулж, хөдөөгийн алслагдсан багийн хүүхдүүдэд мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Аймгийн ИТХ-аас төслийн зохицуулагч Л.Баяндоржийг "Хүндэт жуух"-аар шагнан урамшуулж, хоёр сая төгрөгийн тоног төхөөрөмжийг сургуулийн үйл ажиллагаанд хандивлахаар болов.