Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ БУС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТАТГАЛЗЪЯ, БАТАЛГААТ ТЭЭВРЭЭР ЗОРЧИЦГООЁ

2018-08-31

            Сургууль, цэцэрлэг, ажил үйлчилгээ эхэлж хот хооронд болон орон нутгийн чиглэлд хөл хөдөлгөөн ихсэж, зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Орон нутгийн зам - Хөдөлгөөний соёл”, “Оюутан тээвэр-2” арга хэмжээг Авто тээврийн төв Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
             Энэ хүрээнд Цайдмын хөндий, Буурал Хангай постуудад 24 цагаар зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилготой хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хууль бусаар зорчигч тээвэрлэж буй хулгайн тээврийн хэрэгслийг өөгшүүлэгч нь иргэд өөрсдөө бөгөөд амар хялбарыг харж амь насаа зөвшөөрөлгүй нэгэнд даатгаж байгаа нь хамарсалтай юм. Хууль бус тээврийн хэрэгслээс татгалзаж Баталгаат тээврийн хэрэгслээр үйлчлүүлцгээе Иргэдээ.

ЭХ СУРВАЛЖ: Дархан-Уул аймаг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3914
2716 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%