Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОНХС-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2018-08-31

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны дарга Х.Батжаргал, Төлөөлөгч Б.Буяндүүрэн нар /2018.08.29/ Захирагчийн алба, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, холбогдох мэргэжилтнүүдийн хамт 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хөтөлбөр, төслийн явцтай газар дээр нь үзэж танилцлаа. 
Дархан-Уул аймагт 2018 онд 154  сая төгрөгөөр 41 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид “Шинэ хуучин дарханыг холбосон 2,4 км замын ногоон байгууламжийн хашаажуулалт”-ын төсөл, “Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн услалтын системийг эдийн засгийн үр өгөөжтэй ашиглах” төсөл, “Тохилог хороолол” төсөл, “Боржур, блок” төсөл, “Хашааны төсөл”, “Авто зогсоол ногоон байгууламж” төсөл, “Сэргээн засах эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах”, “Хүүхдийн сэхээн, эрчимт эмчилгээнд тоног төхөөрөмж авах” зэрэг төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг газар дээр нь очиж танилцав. 
Эдгээрээс онцлоход Дархан сумын 2 дугаар багийн Ахмадын зөвлөл, “Баясгалант амьдрал” нөхөрлөлийн ахмадууд хамтран “Тохилог хороолол” төслийнхөө хүрээнд тус багийн Октябрийн гудамжны 40 гаруй айлын нийт 940 метр хашааг ижилсүүлэн будаж, цагаан хүрээ татан, хээ тавьж гудамжны өнгө зүсийг засжээ. Мөн айлуудын хашаанд 100 гаран мод тарьсан бөгөөд үлдсэн санхүүжилт орж ирэхээр үргэлжлүүлэн 200 гаран мод тарихаар төлөвлөж байна хэмээн “Баясгалант амьдрал” нөхөрлөлийн дарга Б.Жавзандулам ярьж байна. 
Мөн согтууруулах ундааны  хамааралтай байсан хэдэн залуус эмчилгээ хийлгэснийхээ дараа “Эв нэгдэл Ирээдүй” НҮТББ байгуулж, “Боржур, блок” төслийг боловсруулсан нь дэмжигджээ. Уг төслийнхөө хүрээнд тэд бетон зуурмагийн зуурагч, хэв, хэвлэгч машинууд худалдан авсан бөгөөд түүгээрээ эхний бүтээгдэхүүнээ амжилттай үйлдвэрлэн худалдаанд гаргасан тухайгаа аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд танилцууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%