Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагууд хамтран замын нөхөөсийг хийж байна

2018-08-31

Найрамдлаар овоглосон Дархан хот нийтдээ 580 гаруй км замтай. Үүнээс 89 км зам нь асфальт бетонон хучилттай бөгөөд 22 км зам нь сайжруулсан шороон зам юм байна. Үлдсэн 470 орчим км зам нь байгалийн шороон зам. Өнөө жил Дархан сумын хэмжээнд 4500 орчим метр квадрат замын нөхөөсний ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр оруулалтаар хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажил 80 хувьтай явагдаж байна. Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр замын нөхөөсний ажлыг хийхээс гадна Дархан-Уул аймгийн “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дархан Азза” ТӨХК, “ОДНД” ХХК хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Анагаахын уулзвар, Их сургуулийн гудамжны 200 орчим метр квадрат замыг нөхөж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэгчлэн Дарханчууд улс, аймгийн төсвийн хөрөнгөөр замаа засахаас гадна байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ мэтчилэн замаа нөхөж байна. Дан ганц зам нөхөхөөс гадна байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 метр орчмын газраа тохижуулж хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч эхэлжээ. Ийнхүү хамтын хүчээр төр, хувийн хэвшил гэлтгүй нэгдэн хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%