Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГТ “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-09-03

Жил бүрийн 8 дугаар сарын 25-ныг дэлхий дахинаа Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Эх орны хөгжлийг түүчээлэх гол хүчин зүйл, тухайн улсын ирээдүйг тодорхойлох “шилдэг бүтээгдэхүүн” бол залуучууд юм. Энэ ч үүднээс Аймгийн нийт хүн амын 1/3 хувийг эзэлж байгаа залуучууд руу чиглэсэн тодорхой үйл ажиллагааг нэгтгэн 2017 онд Аймгийн ИТХ-ын 38 дугаар тогтоолоор “Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг батлан гаргасан. Мөн Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Залуучуудын нийгмийн асуудалд чиглэсэн арга хэмжээнүүдийг бодлогоор дэмжин, тэдэн рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Үүнийн нэг нь Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж буй “Залуучуудын хөгжлийн” төв юм. Тус төв нь 256.8 мкв талбай, нийт тоног төхөөрөмж бүхий 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд тус төвийг орон нутгийн өмчид шилжүүлэн өгснөөр ийнхүү албан ёсоор нээлтээ хийж байгаа юм. Нээлтийн ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо.
Залуучуудын хөгжлийн төвд ирснээр монголын болон дэлхийн сонгодог зохиол, хувь хүний хөгжил, хүүхдийн зохиол гэх мэт 3600 гаруй сонсдог, уншдаг ном бүхий цахим номын сангаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд тус төвд “Төрийн залуу албан хаагчдын клуб”, Залуу бизнес эрхлэгчдийн “Тулах цэг” клуб, гэрэл зураг сонирхогчдын” Тусгал” клуб үйл ажиллагаагаа явуулахаас гадна гитарын дугуйлан хичээллэх аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%