Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

2014-09-10

Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан 12иргэнд хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн.

 Энэ шийдвэрийнхээ хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Б.Ган-Эрдэнэ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төлөөллийг дүүргийн 3 дугаар хорооны Иргэний танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нартай хуваарийн дагуу хорооны Засаг даргын ажлын алба, иргэний танхимуудад хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ өдрийг 19 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд өнөөдөр хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын төр, засгийн тэргүүн нар, СБД-ийн ИТХ-ын Тэргүүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Боргио, ЦАУЗБСК-ын гишүүн Б.Лхагвасүрэн, Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань болон бусад төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%