улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх 81 дэхь
жил,23 дахь удаагийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх
үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдлаа. Уг үйл
ажиллагаанд ИТХ-ын дарга Э.Мөнх-очир нээж үг хэлэв. ЕБС-ын сурагчид
хөшөөнд цэцэг өргөж, Сүсэгтний холбооны тэргүүн Б.Бадарч зул өргөж
маань хөгжөөлөө. ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн уралдаан, Эссэ
бичлэгийн уралдаануудыг зарлаж сурагчид идэвхтэй оролцож 3-6-р ангийн гар зургийн уралдааны төрөлд
1-р байранд 6А ангийн сурагч Б.Нарансолонго
2-р байранд 6В ангийн сурагч Г.Уранзаяа.
ШИЛДЭГ АНГИАР Д.Номингоо багштай 6В анги
7-9-р ангийн гар зургийн уралдаанд:
1-р байранд 9А ангийн сурагч Э.Чимэгбаяр
2-р байранд 7Б ангийн сурагч Н.Гарьд
ШИЛДЭГ АНГИАР Д.Марта багштай 8Б анги
10-12-Р ангийн ЭССЭ бичлэгийн уралдаанд:
1-р байранд 12Б ангийн сурагч Б.Онончимэг
2-р байранд 11А ангийн сурагч Э.Уянга нар шалгарлаа. Тэмцээнд идэвхтэй
оролцсон болон хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн ард иргэд ажилчин албан
хаагч, хамтран ажилласан албан байгууллагууддаа маш их баярлалаа.