Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2014-09-10

Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" (MON-13/101) төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сэдэвчилсэн сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь байгууллага байх бөгөөд дараах шаардлага тавигдана.

  • Төрийн удирдлага, нутгийн удирдлага, засаглал-төвлөрлийг сааруулах чиглэлээр сургалт, судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай
  • Байгуулагдаад 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  • Таваас доошгүй орон тооны ажилтантай байх

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 9-р сарын 23-ны 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (байгууллагын танилцуулга, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй судалгааны ажлын жагсаалт, ажилтнуудын боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэх, тендерийн бичиг баримтыг худалдан авахтай холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдан авч болно.

 

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нэгж

Хаяг: Улаанбаатар хот-15141, ш/х-303

Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байр, 6 дугаар давхар, 606 тоот өрөө

Утас/Факс: (51) 264565

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%