Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018-09-11


2018.9.10

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд тусгагдсанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дахь жил тохиож байгаатай холбогдуулан сумын ИТХ, ЗДТГ, сумын ЦАУЗБСКомиссоос тус өдрийг 9 дүгээр сарын 10-ний өдөр зохион байгууллаа.


            “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн арга хэмжээ сумын “Тоонот” толгойд байрлах “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөх ёслолын арга хэмжээгээр эхэлсэн бөгөөд нээлтэнд сумын  ИТХурал , Сумын Засаг даргын Тамгын газар, хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл, Төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцлоо.



            Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж хэлмэгдүүлэлтийн хор уршиг, гэр бүл үр хүүхдэд нь хэрхэн хүндээр тусч даван туулж байсан талаар яриа таниулга хийлээ. Мөн “Монголын их хэлмэгдүүлэлт” баримтат кино, Буриадуудын хэлмэгдүүлэлтийн талаар харуулсан “Мойлхон” УСК үзүүлээ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%