Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд харилцан туршлага солилцохоор өнөөдөр буюу есдүгэрээр сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Энхтуяа тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид зочиллоо.
Зочид Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал ИТХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дүүргийн ГХУСАЗСЗ-өөс авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, арга туршлага, иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Энхтуяа өөрийн сумынхаа онцлог, ИТХ-ын үйл ажиллагааны талаар болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг танилцуулан харилцан сайн туршлагуудаасаа хуваалцсан юм.
Уулзалтын дараа Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө, 3 дугаар хорооны Иргэний танхимын өдөр дутмын үйл ажиллагаатай танилцлаа.