Сургалт хэлэлцүүлэг, урлаг, спортын энэхүү арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Төлөөлөгчид, Ажлын албаныхан зэрэг 100 гаруй хүн оролцов. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон болон судлаач Н.Лувсанжав нар оролцов.Энэхүү арга хэмжээнд аймгийн 9 төлөөлөгч, хурлын ажлын албаныхан оролцов. Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга М.Батдорж "Аймгийн ИТХ-аас сум, багийн хуралд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж буй туршлага" сэдэвт илтгэл тавив.