Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМАГ, СУМДЫН ТӨВИЙН ДОТОРХ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ АЧААНЫ АВТО МАШИНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАВ

2018-09-17

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дүгээр Хуралдаанаар Аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машины зөвшөөрлийн хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцүүлэн батлуулах асуудлыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх танилцууллаа.  
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хүнд даацын машин, механизм эзэмшин, ачаа тээвэр эрхэлдэг тээвэрчид 2018 оны 4 дүгээр сард аймгийн удирдлагуудад төв замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авахад хураамжийн үнэ Улаанбаатар хоттой харьцуулахад өндөр, мөн уг зөвшөөрлийг авахад хүндрэл чирэгдэл ихтэй байгаа тул зөвшөөрлийн хураамжийн үнийг  бууруулах, хугацааг нь уртасгах тухай хүсэлтийг гаргасан юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат уг асуудлыг судалж, шийдвэрлэх тухай холбогдох албаныханд үүрэг өгсний дагуу Улаанбаатар хот, Орхон аймгийн төв замын зөвшөөрөл олгох хураамжийн талаар судалгааг хийжээ.
Мөн аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагаа явуулж саналыг нь авсан юм.
Ийнхүү аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын саналыг харгалзан, аймаг, сумдын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машин, механизмын нэг тэнхлэг дээрх ачаалал 5 тн-оос дээш гарсан тохиолдолд сар тутамд авах замын хураамжийн хэмжээг 25,000 төгрөг болгон бууруулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын 11 дүгээр Хуралдаанаас гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%