Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төлөөлөгч Д.Батбилэг, Ц.Алтаншагай нар тойрогтоо ажиллав

2018-09-17

  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбилэг, төлөөлөгч Ц.Алтаншагай нар хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулж тойргийнхоо сургууль цэцэрлэгүүдээр орж багш эрхлэгч тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд багачууддаа үндэсний соёлоос суралцуулахаар ном сурах бичиг хандивлав. 

   Уг номууд нь нэг бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй “Багшийн хөгжил” ном, Монгол залуусын зохион бүтээсэн “Хулгар шарын домог” комикс номыг тойргийнхоо 7, 8, 9, 17, Одод цэцэрлэг, 1 дүгээр сургуулийн багш нарт гардуулж өглөө. 

   Мөн төлөөлөгчид тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд хийгдэж байгаа улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын ажилтай давхар танилцаж, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал багш нарын санал хүсэлтийг сонсож явав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%