Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хангайн бүсийн аймгуудын ИТХ спортын таван төрлөөр өрсөлдөв

2018-09-18

Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох “Хангайн бүс-2018” арга хэмжээ спортын таван төрлөөр үргэлжиллээ.

  • Волейболын төрөлд Хөвсгөл аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын баг дэд байр, Булган аймгийн баг гутгаар байранд шалгарав.
  •  Биллиардны тэмцээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын тамирчин тэргүүн байр эзэлж, Хөвсгөл, Орхон аймгийн тамирчид удаалав.
  • Дартсны тэмцээнд Орхон, Архангай аймаг, Хужирт сумын тамирчид эхний гурван байранд шалгарлаа.
  •  Ширээний теннисээр Булган аймаг тэргүүлж, Баянхонгор, Орхон аймгийн тамирчид 2, 3 дугаар байрыг эзэллээ.
  • Шатрын тэмцээнд Хөвсгөл аймгийн шатарчин манлайлж, Өвөрхангай, Баянхонгор аймгийн шатарчид удаалсан юм.
  • Тэмцээний нийт дүнгээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын хамт олон тэргүүн байр, Булган аймгийн ИТХ-ын хамт олон дэд байр, Хужирт сумын ИТХ-ын хамт олон гутгаар байранд тус тус шалгарав.