Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТНУУД ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

2018-09-19

Төвийн бүсийн аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт энэ оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод боллоо.


 Энэхүү туршлага солилцох уулзалтад Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сэлэнгэ аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд тэдний ажлын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалтын үеэр Ажлын албаны ажилтнуудын дунд ур чадвар, танин мэдэхүйн "Центавр", “Гар бөмбөг”, "Сэлэнгийн дууг хэн сайн дуулах вэ" зэрэг тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа.


Тэмцээний нийт дүнгээр Дундговь аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд тэргүүлж "Шилжин явах цом"-ын эзэн болсон юм.


Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд оролцсон аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд Цагааннуур суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” компаний ажил байдалтай танилцан, Ээж мод, Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнг тольдон, Монголын Үг урлаачдын нийгэмлэгийн Хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэнгийн лекцийг сонсон, ОХУ-ын Улаан-Үүд хоттой танилцлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%