Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2018-09-25

      Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 7 дугаар хуралдаан 09 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
      Хуралдаанаар:
-Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 онд хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ
-Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд мөрдөх журмын хэрэгжилтийн тухай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан 
-Сургалт, судалгаа, арга зүй, бодлогын зөвлөл байгуулж, ажиллах журам батлах тухай дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Адъяасүрэн, дүүргийн Засаг дарга Х.Болормаа,
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
-ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
-Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань
-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат нар танилцуулж, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%