Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан удирдамжийн дагуу Залуучуудын өөрийнхөө төлөө болон нийгмийн төлөө
хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр,
эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх, орон нутгийнхаа
хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор "Залуучуудын хөгжлийг дэмжъе" анхдугаар чуулганыг 2018 оны 09-р сарын 22-ны өдөр зохион байгуулж 102 залуучууд оролцов.Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн лектор Т.Буяндэлгэр "Зөв хандлага, харах өнцөг" сэдвээр, Номинхолдинг ХХК-ий хуульч Б.Идэрзориг "Сайн явах санааных" сэдвээр лекц уншиж, сумын ЭМТ-ийн их эмч Анхбаяр "Элэгний эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх" талаар зөвлөгөө өгч,Мөн "Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн төслийг танилцуулан санал бодлыг нь сонсож, Залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.