Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУДЫН ДУНД “ИРГЭНИЙ САНАЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-09-27

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, ажлын ур чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд практикт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэн тэргүүн туршлагыг судлах, бусдад түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлж, судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дэмжих зорилгоор Иргэний танхимын ажилтнуудын дунд “Иргэний санал-Иргэдийн оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааныг есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нээж, ИТХ-ын Төлөөлөгч Д.Ядамжав, Хурлын Ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар шүүгчээр ажиллав. 
ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нээлтийн үгэндээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудалд иргэдийн саналыг авах, хурлын шийдвэр хэрэгжүүлэх, шийдвэрийн биелэлтийг хянах, шийдвэрийн биелэлт, үр дүнг нийтэд мэдээллэхэд иргэдийн санаачлага, идэвхи оролцооны холбогч гүүр нь Иргэний танхимын ажилтан байдаг. Тиймээс Иргэний танхимын ажилтан иргэдийн дунд манлайлагч, санаачлагч, хөгжүүлэгч, сургагч, чиглүүлэгч, мэдээлэгч, судлаач, зөвлөгч, дэмжигч, хамтрагч байхаас гадна иргэдийн хөгжлийн төвийн хөтөч нь байдаг. Энэхүү илтгэлийн уралдааны үр дүнд иргэдийн санал, оролцоог хангах арга хэлбэрийг одоо байгаа түвшинээс боловсронгуй болгох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, ажилдаа хэрэгжүүлэх шинэлэг санал санаачлагыг та бүхнээс дэвшүүлнэ гэдэгт найдаж байна.  Залуус та бүхэн өөрөө манлайлж, өөрөө үлгэрлэж, өөрөө хичээвэл бид бүхний зүгээс дэмжиж, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.   

Илтгэлийн уралдааны Тэргүүн байранд 5 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан М.Баярчимэг, Дэд байранд 10 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан О.Батбаяр, гутгаар байранд 7 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан О.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарч өргөмжлөлөөр шагнагдлаа. 
Уралдаанд оролцогч Иргэний танхимын ажилтнууддаа амжилт хүсье. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%