Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​УВС АЙМГИЙН ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

2018-09-27

Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Цэнддорж тэргүүтэй 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судаллаа. 
Уулзалтад дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Дуламжав, Д.Баянбат, Т.Идэрцагаан, 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяа нар оролцлоо. Чингэлтэй дүүргийн Хурлын байгууллагаас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаас дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж, ИТХ-ын Төлөөлөгчид харилцан туршлагаасаа хуваалцав. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг Нийслэлийн хэмжээнд жишиг хэмжээнд хөгжүүлэн иргэд рүүгээ чиглэсэн олон талт арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг батлан, хяналт тавьж ажилласан нь ихээхэн үр дүнд хүрсэн талаар Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулгадаа онцолсон юм. 
Өндөрхангай сумын ИТХ-ын дарга М.Цэнддорж Төлөөлөгчдийг халуун дотноор угтан авч сайн туршлагаасаа танилцуулсанд талархал илэрхийлээд сум орон нутагтаа хэрэгжүүлж болох олон шинэлэг санаа байгааг уулзалтын төгсгөлд онцлон дурдлаа. 
Уулзалтын дараа зочид Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны үйл ажиллагаа, Хүүхдийн номын өргөөтэй танилцууллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%