Хорооны дэргэдэх залуучуудын клубын гишүүдийг оролцоог дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хороо, дүүргийн үйл ажиллагаанд залчуучуудыг татан оролцуулах, идэвхижүүлэх, санал санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан О.Батбаярын санаачилгаар танилцах өдөрлөгийг “ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРИНА” явган аялалыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Аялалыг дүүргийн 2,7,8,9,10 дугаар хороодын иргэний танхим, Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Богд Хан-Уул Зүүн ширээт чиглэлд нийт 70 гаруй залуучуудыг хамруулан зохион байгуулсан юм.
Явган аялалын үеэр залуучуудыг 6 баг болгон хувааж Багуудын мэндчилгээ, Хөгжөөнт буухиа, Халуун тэврэлт зэрэг хөгжөөнт уралдаант тэмцээн зохион байгуулж авхаалж, самбаагаа дайчлан өрсөлдөж багийн нийлбэр оноогоор 1-3 дугаар байр шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж алдаршуулав.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ