Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-09-28

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 7 дугаар хуралдаан өнөөдөр /2018.09.28/ Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Дархан сумын 2018 оны батлагдсан төсвийг тодотгох тухай Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын хаягийн төслийн зургийг баталгаажуулах тухай аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Мөнхчулуун, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай сумын ИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга Н.Болор-Эрдэнэ нар танилцуулсан юм.

Тус 3 асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан бөгөөд Дархан сумын 2018 оны төсвийн жилийн нийт орлогыг 29,186,471,200 төгрөгөөр, Орон нутгийн төсвийн зарлагыг 26,885,129,900 төгрөгөөр, аймагт төвлөрүүлэх орлогыг 2,301,341,300 төгрөгөөр тус тус тодотгон баталлаа. Мөн  ИТХ-ын Тэргүүлэгчид нэр дэвшсэн 1 дүгээр багийн төлөөлөгч Б.Даваасамбуу, 7 дугаар багийн төлөөлөгч Я.Бат-Очир, 10 дугаар багийн төлөөлөгч Д.Жаргалсүрэн, 11 дүгээр багийн төлөөлөгч С.Мөнхзул, 13 дугаар багийн төлөөлөгч Б.Нямбаяр нарыг ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан баталлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%