Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АХМАДАА ХҮНДЭТГЭЕ" АХМАДЫН БАЯР БОЛЛОО

2018-10-01


 

Олон Улсын ахмадын баярыг өдрийг тохиолдуулан Хэрлэн сумын Засаг дарга, түүний тамгын газраас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтран Хэрлэн сумын нийт ахмадууддаа зориулсан "Ахмадаа хүндэтгэе" баярын цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа. 

Хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон Хэрлэн сумын удирдлагууд оролцож ахмадууддаа баяр хүргэж, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. 

Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид ахмадууддаа уран бүтээлээсээ толилуулсан юм. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%