Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2014-09-11

Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" (MON-13/101) төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинд холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь хувь хүн байх бөгөөд дараах шаардлага тавигдана.

  • Төрийн удирдлага, хууль, эрхзүйн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Хууль боловсруулах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан байх
  • Хууль боловсруулах, хууль тогтоох тогтолцооны талаар нарийн мэдлэгтэй байх
  • Төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан бол давуу тал болно.
  • Судалгааны ажлын туршлагатай байх

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 9-р сарын 22-ны 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, анкет, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэх, тендерийн бичиг баримтыг худалдан авахтай холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдан авч болно.

 

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нэгж

Хаяг: Улаанбаатар хот-15141, ш/х-303

Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байр, 6 дугаар давхар, 606 тоот өрөө

Утас/Факс: (51) 264565

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%