Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цахим тоглоомын газруудыг хаахыг хуралдаанаар үүрэг болгов

2018-10-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, Арвайхээр суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар хэлэлцлээ.

2018 оны эхний 8 сарын байдлаар Арвайхээр суманд 206 хэрэг бүртгэгдсэн нь аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт хэргийн 45.2 хувийг эзэлж байгаа ба урд оны мөн үетэй харьцуулахад 95 хэргээр буюу 85.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Үүнээс Өмчлөх эрхийн эсрэг 101, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдсэн байгаа юм.

Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд Арвайхээр сумаас иргэдийн дунд сургалт сурталчилгааг зохион байгуулах, “Иргэн-Олон нийтийн зөвлөл” ажиллуулах, “Хөршийн холбоо” байгуулах, камержуулалт, гэрэлтүүлгийг өргөтгөх зэргээр багагүй ажил хийж байгаа болохыг сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин мэдээллээ. Энэ үеэр Арвайхээрт үйл ажиллагаа явуулж буй РС тоглоомын газруудын үйл ажиллагааг хаахыг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж үүрэг болгов. Тэрбээр цахим тоглоомын газрууд нь эрүүл мэндийн хувьд шаардлага хангахгүй орчин нөхцөлд цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг, бүртгэл судалгаа байдаггүй болохыг хэлж, үүний цаана хүүхдүүдийн хулгай хийх, нэгнийгээ дарамтлах асуудал дэвэрч байгааг сануулсан юм.

Б.Чимэглэн