Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УРАМ ХАЙРЛАСАН ТҮМЭНТЭЙГЭЭ АЯЛАН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-01

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн амьдралд бусадтай адил тэгш оролцох боломжийг олгох, нийгэмших, өөртөө итгэх итгэлийг нь бий болгох, олон нийтэд таниулах зорилгоор Аймгийн ЗДТГазар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Дэлхийн Зөн ОУБ-ын Орон нутгийн хөтөлбөр, Монгол туургатан театр, Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Урам хайрласан түмэнтэйгээ” тоглолтыг зохион байгууллаа. 
Тоглолтонд 9 сумын 13 шилдэг авьяастнууд оролцож 9 дүгээр сарын 21-ний өдөр Зуунмод сумын иргэдэд тоглолтоо толилуулсан бөгөөд Борнуур, Жаргалант сумдад аялан тоглолтоо зохион байгуулж нийт 500 гаруй иргэдэд өөрсдийгөө таниулж, тоглолтоороо дамжуулан авьяас чадвартай гэдгээ харуулж чадсан байна. Тэдний тоглолтын тасалбарыг 12 аж ахуйн нэгж байгууллага дэмжин оролцсон бөгөөд хамгийн их тасалбар худалдан авсан Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хамт олонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос талархаж байгаагаа илэрхийлэн Батламж гардуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%