Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

2018-10-01

Өндөрширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Баянтуул 1 дүгээр багаас сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон А.Даваа-Очир зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд багийн 120 гаруй иргэн оролцсон бөгөөд ИТХ-ын төлөөлөгч А.Даваа-Очир иргэдэд зориулан “Сумын ИТХ-ын үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн арга хэмжээний хүрээнд төлөөлөгч А.Даваа-Очир ахуйн хогоо ил задгай хаяхгүй байх уриалга бүхий самбарыг урд гүүрний аман дээр байрлуулжээ. 

Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээний үеэр 32 залуу бөхийн барилдаан зохион байгуулагдсан бөгөөд барилдаанд Д.Дашдэлгэр түрүүлж, Г.Жамъяанпүрэв үзүүрлэн, Н.Нямдорж,Т.Баттогтох нар шөвгөрчээ. Мөн энэ үеэр эмэгтэйчүүдийн дунд явагдсан гар барилдааны тэмцээнд Э.Сарангуа түрүүлж, Г.Отгонцэцэг 2 дугаар байрт шалгарчээ. Уралдаант, цэнгээнт танин мэдэхүйн АХА тэмцээнд Ш.Бямбасүрэн тэргүүн байр эзэлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%