Аймгийн БОАЖГ-аас “Өвөрхангай аймгийн ан агнуурын
менежментийн төлөвлөгөө”-г ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж батлууллаа.
Аргаль хонь, янгир
ямаа, халиун буга, хээрийн тарвага, цагаан зээр зэрэг агнуурын амьтдыг тогтвортой хамгаалах, зүй зохистой ашиглалтыг
зохицуулах зорилго бүхий уг менежментийн төлөвлөгөө нь 2019-2023 он хүртэл
хэрэгжих юм.
Төлөвлөгөөг
“Аргаль,
агнуур судлалын төв” ТББ-аас боловсруулсан ба орон нутгийн төр, захиргааны байгууллага, ТББ, нөхөрлөлүүд, аж ахуйн
нэгжүүдийн төлөөлөл, судалгааны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл зэрэг
талуудын оролцоог хангаснаараа үр дүнтэй болсон хэмээн үзэж байна. Мөн менежментийн
төлөвлөгөөг баталснаараа аймгаас агнуурын талаар явуулах
үйл ажиллагааны бодлого, чиглэл тодорхой болж байгаа юм.
Насжилтаас болон
байгалийн бэрхшээлээс үүдэн аргаль, буга, янгир багагүй үхэж үрэгддэг учраас ан
агнуурын байгууллагатай гэрээ хийн тодорхой тооны анг агнуулж байх нь зөв
хэмээн ИТХ-аас шийдвэрлэлээ.
Б.Чимэглэн