Ахмад настны баярыг тэмдэглэх
шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос
тэмдэглэж ирсэн байна. Өвөрхангай аймгийнхаа нийт ахмадууддаа Олон
Улсын Ахмадын 28, Монголын Ахмадын баярын 26 дахь жилийн ойн мэндийг
болоод Арвайхээр хотод Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн
баярын мэндийг хүргэж, урт наслан удаан жаргахын ерөөлийг өргөе.