Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН УДИРДЛАГУУД АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-10-04

Аймгийн ЗДТГ Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан сум, орон нутагтаа ажиллаж амьдарч эдүгээ гавьяаныхаа амралтыг эдэлж буй 65 ахмад настан, азай буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГазрын дарга Б.Цэрэндаваа нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Аймгийн Засаг дарга энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас тоймлон танилцуулсан юм. Шинэ үеийнхний үлгэр дууриалал болж үг бүхэндээ утга, үйлдэл бүхэндээ ухаарал тээж явдаг ахмадууддаа эд зүйлс, идээ ундаагаар элбэг хангалуун байж, өсч дэвжихийн тухайд эрүүл энх урт удаан наслахын билэгдэл болгож тариан түрүү болон аймаг, орон нутгийнхаа хөрс шороонд ургуулсан хүнсний ногооны дээжээс гарын бэлэг болгон өгсөн нь онцлог байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%