Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ахмадын хороо хамтран жил бүр “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн”-ийг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай. Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан Ахмад настны төлөө чин сэтгэлээсээ хандаж, эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлж, дүүрэг, орон нутаг, ахмадын байгууллагаас зохион байгуулж буй ажилд идэвх санаачилгатай оролцсон байгууллага, иргэнийг шагнаж урамшуулах арга хэмжээ боллоо.
“Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар
1) “ОСИБ-ЗТ” ХХК – 4 дүгээр хороо
2) “Олимпус спортинг гүүдс” ХХК – 5 дугаар хороо
3) “ГХБ” ХХК – 12 дугаар хороо
“Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар
1) Г.Цагаан – 2 дугаар хороо
2) Н.Даваадорж – 3 дугаар хороо нар тус тус шалгарлаа.
Шагналыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Тэргүүлэгч, 5-р хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, ИТХ-ын Тэргүүлэгч, АН-ын бүлгийн дарга Б.Батхуяг, Хурлын Ажлын албаны Удирдлага, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар гардуулав.
Мөн үеэр нийслэл, дүүрэг, хорооныхоо хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмрээ оруулан, залуу, үр хойчдоо үлгэр дуурайлал үзүүлсэн ахмадуудынхаа хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”-оор 11, “Хүндэт өргөмжлөл”-өөр 2 ахмадыг тус тус шагнаж урамшууллаа
Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнагдсан та бүхэндээ баяр хүргэе.